Б.ДОЛЖИНЖАВ

Олон улсын практикт халдварын тархалтыг дөрвөн үе шатад хуваан үздэг.  Эхний шат нь халдвар бүртгэгдээгүй, хоёр дахь нь гадаадаас зөөвөрлөгдсөн, гурав дахь нь голомтолсон буюу тодорхой байршлуудад халдвар бүртгэгдсэн, дөрөв дэх шат нь хүн амын дунд халдвар өргөн тархсан үе юм. Сүүлийн өдрүүдэд өдөрт 500-600 халдвар бүртгэгдэж байсан бол өнөөдөр манай улсад 831 хүнээс халдвар илэрлээ. Энэ нь хүн амын дунд халдвар өргөн тархсан гэсэн үг юм. Тиймээс ЭМЯ-наас хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шаардлагатай гэсэн саналыг удирдах байгууллагуудад хүргүүлжээ. 

 Эх сурвалж:www.polit.mn