Б.ОД

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өчигдөр /04.02/ ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, ухаангүй болтол гэмтээсэн хэрэг гарсан. Энэ хэргийн талаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс тодруулахад “Улсын начин Э.Энхбат бусдад зодуулж маш хүнд байдалтай хүргэгдэж ирсэн. Тархи болон бүх биеийн битүү гэмтэлтэй, биеийн байдал маш хүнд Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ эхлүүлээд байна” гэв.  

 

Эх сурвалж:www.polit.mn