Сингапурын Ерөнхий сайдыг гүтгэсэн блоггерыг 133 мянган доллараар торголоо

0
хуваалцах
213
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Луныг гүтгэсэн пост “Facebook”-д хуваалцсан блоггер Леон Сзе Хианыг 133 мянган ам доллараар торгох шүүхийн шийдвэр энэ сарын 24-нд гарчээ. Блоггер Леон Малайзын “The Coverage” цахим сайтад бичсэн Ерөнхий сайд Ли Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакыг Малайзын төрийн сангаас мөнгө угаахад нь тусалсан хэрэгт буруутгасан тухай нийтлэлийг 2018 оны арваннэгдүгээр сард өөрийн цахим хуудаснаа ямар ч тайлбаргүйгээр хуваалцсан юм.

Шүүхээс “Ерөнхий сайд Лиг гүтгэсэн үгс нь шударга бус ноцтой эрүүгийн гэмт хэрэгт  холбогдсон гэсэн утгатай байсан. Гэвч түүнийг гэмт хэрэгт буруутайг нотлох баримт байхгүй. Блоггер Леоны нээлттэй хуваалцсан нийтлэлийн линкээр 45 хүн нэвтэрч, хариу үйлдэл үзүүлсэн” гэж мэдэгджээ.

Ерөнхий сайд Ли 150 мянган ам долларын төлбөр авсан Рой Нгернгийн хэрэг шиг хохирлоо барагдуулахыг хүсчээ. Шүүхээс түүний гомдол дээрх хэрэгтэй ижил биш гэсэн дүгнэлтийг гаргав.

Гэвч Ерөнхий сайд Ли Сянь Лун:

“Өөр орны удирдагчтай хамтран төрийн сангаас хууль бусаар мөнгө угаасан хэрэгт гүтгэсэн нь маш ноцтой хэрэг юм.  Тиймээс би хамгийн доод дүнгээр ерөнхий хор хохиролд 100 мянган Сингапур ам долларыг нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна. Гэхдээ энэ нь хэр их хэмжээний хохирол учруулсныг хянах боломжгүй учир ерөнхий хохирлын гуравны нэгийг буюу 33 мянган ам долларыг нэмээд нийт хохирлыг 133 мянган ам доллараар тогтоолоо” гэж ярилаа. Шүүхийн шийдвэрийн талаар блоггер Леоны өмгөөлөгч Лим Теан “Үнэхээр буруу, алдаатай шийдвэр гарлаа. Ноён Леоны урам их хугарлаа” гэж “Facebook”-т бичжээ. Дээрх нийтлэлийг олон хүн хуваалцсан байтал яагаад заавал блоггер Леоныг шүүхэд өгсөн тухай Ерөнхий сайд Ли “Миний эсрэг маш ноцтой мэдээлэл тараасан. Тиймээс би нэр хүндээ, байр сууриа хамгаалахыг хүссэн юм” гэж хариулжээ.

Блоггер Леон болон түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн ч  Цахим хуурамч мэдээлэл, залилангаас хамгаалах тухай хууль (POFMA) нь Сингапурын Гүтгэлгийн хуулийг өөрчлөх боломжгүй гэж шүүх шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, блоггер Леон Сзе Хиан:

"Цахим хуурамч мэдээлэл, залилангаас хамгаалах тухай хууль нь гүтгэлэгт онцгой, шууд нөлөө үзүүлдэг тул хувь хүн гүтгэлгийн хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй" гэж үзэж байна. Харин Ерөнхий сайд Ли болон түүний өмгөөлөгч Цахим хуурамч мэдээлэл, залилангаас хамгаалах тухай хууль нь нь  гүтгэлгийн хуулиас тусдаа тул Сингалурын гүтгэлийн хуулийг өөрчлөөгүй хэмээн маргав.

Харин шүүгч Абдулла “Цахим хуурамч мэдээлэл, залилангаас хамгаалах тухай хууль нь тухайн хүний нэр хүндэд учруулах хор хохирлоос илүүгээр хуурамч мэдээлэлд илүү ач холбогдол өгдөг. Тухайлбал, иргэд болон улсдаа хохирол учруулахаас зайлсхийх, цахим орчин дахь хуурамч мэдээллийн улмаас Засгийн газар болон бусад агентлагуудад итгэх олон нийтийн итгэл буурахаас сэргийлэх зорилготой хууль юм. Гэвч энэ хууль нь хувь хүний эсрэг гүтгэлэг, худал мэдээллийн талаар нэхэмжлэл гаргах эрхийг хангаагүй нь гол ялгаа нь юм” гэв.

Эх сурвалж:channelnewsasia