Б.ДОЛЖИНЖАВ

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцины явцын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Манай улс дөрвөн төрлийн вакциныг ашиглаж байна.  Одоогоор нөөцөд байгаа вакцин буюу БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакциныг ашиглаж, зорилтот бүлгийнхээ дархлаажуулж байна.  Дархлаажуулалт эхэлснээс хойш 65-аас дээш насныхныг тодорхой хувиар вакцинд хамруулаад явж байсан. Өнөөдрийн байдлаар 50-аас дээш насны 91607 хүн вакцинд хамрагдсан нь дархлаажуулсан нийт хүний 36 хувийг эзэлж байна. Бид 50-аас дээш  насны бүх хүнийг вакцинд хамруулахыг зорьж байгаа. Тиймээс энэ насныхан харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвтэй холбогдож, мэдээлэл аваад вакцинаа хийлгэх боломжтой. Дархлаажуулалтын аль ч цэг дээр 50-аас дээш насныханд харьяалал харгалзахгүй вакцин хийнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn