Х.ОЮУНБОЛД

Фукушима мужаас Япон улсаар дамжин өнгөрч Токиод долдугаар сарын 23-нд очих олимпийн бамбарыг дамжуулах буухиа аян өчигдөр эхэллээ. Бамбарыг дамжуулах буухиаг эхлүүлэх ёслолын ажиллагааг Японы олимпийг байгуулах хорооны Youтube сувгаар шууд дамжуулан үзүүлсэн байна. Харин Германд олимпийн бамбарыг буухиалах аяныг дэлхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний аварга, үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тоглогчид анх эхлүүлсэн аж. Энэ буухиа аянд япончууд оролцож байгаагаас гадна Японы бүх мужаар дамжин өнгөрч байгаа нь 2011 оны Фукушимагийн осол болон их хохирол учруулсан цунамигийн дараа сэргээн босгох билэгдэл болж байна. Мөн олимпийн асаасан бамбар нь Грекээс Японд өнгөрсөн жилийн гуравдугаар сард цар тахлын улмаас хугацааг нь хойшлуулж байгааг мэдэгдэхээс өмнө ирсэн аж. Олимп болон параолимп 2020-ийн цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын 23-нд аваачих энэ бамбарын буухиа 121 өдөрт Японы 47 мужийг дамжин өнгөрөх юм байна. Цар тахлын улмаас хугацаа нь хойшилсон олимп долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8 хүртэл, параолимп  наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: www.polit.mn