Ирэх даваа гаригаас эхлээд 14 хоногийн хугацаанд дараах аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлалаа.  Тодруулбал

  1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  3. Баар /Диско, кароаке/
  4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/
  7. Соёл урлаг 
  8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/
  9. Алжаал тайлах төв 
  10.  Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
  11. Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/ 
  12. Дэн буудал 
  13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд 
  14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ирэх долоо хоногоос 50-64 насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлд амьдарч байгаа насанд хүрсэн бүх иргэнээ вакцинд хамруулж дуусна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn