Т.САЙХАН

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр /03.10/  COVID-19-ийн урьдчилан сэргийлэх вакцинд хамрагджээ.

Тодруулбал, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт н халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэсэн талаараа Хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ.

Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Вакцинжуулалтын ажлыг Оксфордын АстраЗенека вакцинаар эхэлж байв.

Гуравдугаар сарын 10-ны өдөр хуваарь ёсоор худалдаа, үйлчилгээний ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах бөгөөд өнөөдөр 12-15 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж:www.polit.mn