Х.ОЮУНБОЛД      

 

Германы оюутан Эркам Секер цар тахлын үеэр тогтоосон хөл хорионы үеэр хүмүүсийг гэрээсээ гаралгүйгээр олон орон болон том хотууд, гудамж, замын хөдөлгөөн, орон нутгийн радиог сонсож аялах боломжтой “Drive and Listen” гэж нэрлэсэн цахим хуудас, аппликейшн бүтээсэн байна. Мөн энэ цахим хуудсыг бүтээснээр олон кибер хэрэглэгчийг хөл хорионы үеэр  мэдлэг хуримтлуулах санал болгосон аж. Харин хүмүүс энэ аппликейшнээр дамжуулан одоогоор Нью-Йорк,  Буенос-Айрес, Мадрид, Парис гэсэн 58 хотод очиж зочлох боломжтой гэнэ. Мөн энэ аппликейшний хэрэглэгч болсноор гүйлгэж харах, аялахыг хүсч байгаа хотоо сонгох ёстой.

Түүнээс гадна гудамжны чимээ шуугианыг сонсохыг хүсч байгаа эсэх, сууж явах машины хурд, сонсох дуртай фм радиогийн дууг чангалах, багасгахыг сонгож болох аж. Тухайлбал, Лос-Анжелесийн гудамжаар таксигаар зугаалах, Ром хотоор дугуйтай, Хятадын Ухань хотоор машинаар явж танилцаж болно. Энэ цагийг зугаатай өнгөрүүлэхэд туслахаас гадна хэрэглэгчид гудамжаар  тайвшруулах дуу чимээ болон олон орны дуу хөгжим сонсож, тайван явах боломжийг санал болгох аж. Гэрээсээ гаралгүйгээр олон орноор аялах боломжийг бүрдүүлсэн цахим хуудас, аппликейшнийг зохиосон Эркам ашиглахад үнэгүй. Гэхдээ нэг кофе худалдан авч төсөлд нь сайн дураараа хамтран ажиллаж байгаа хэрэглэгчдэд талархаж байна гэж ярьжээ.

Мөн өдөр болгон олон хотыг нэмж, аппликейшнийхээ хөгжмийн санг Youтube болон Dashcam сувгийн видеог ашиглан бүрдүүлж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс надад мессеж илгээдэг бөгөөд түүнээс яаж хувь хандивлаж болох вэ гэж асуудаг гэж зохион бүтээгч “Lonely Planet”-д ярьжээ. Харин “Google Earth”-ээс ялгаатай нь гудамжаар явахын тулд тасралтгүй газрын зураг дээр дарах ёстой байдаг бол энэ аппликейшн нь хэрэглэгчийн өмнөөс энэ бүх ажлыг хийдэг байна.

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин

2021.3.10 ЛХАГВА № 46 (6523)