Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 5-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1942-1941 оны есдүгээр сарын 16-ны өдөр Ленинград өнөөгийн Санкт-Петербург хотын радиогоор ХХ зууны агуу хөгжмийн зохиолч Дмитрий Дмитриевич Шостакович ярих  үеэр фашистын онгоцнууд хотыг бөмбөгдаж байлаа. “Цагийн өмнө би том хэмжээний найраг хөгжмийн эхний хоёр партитурыг зохиож дуусгалаа. Энэ бүтээлээ би сайн бичиж чадаад  гурав ба дөрөвдүгээр  хэсгийн төссгөж чадвал түүнийг Долдугаар яруу тунгалаг найраг хөгжим гэж нэрлэнэ.” хэмээн тэр ярьж байв. Үүнийг яагаад би мэдээлж байна вэ гэвэл одоо намайг сонсож байгаа хүмүүс манай хотын амьдрал хэвийн явагдаж буйг мэдэж аваг гэснээс хэмээн тэр ярьж байлаа. Түүний долдугаар симфонийг дайны үеийн баримтат кинотой зүйрлэх нь их. Шостакович өөрийн суут бүтээлээ 1942 оны гуравдугаар сарын 5-нд Ленинградаас сонсгосон “Долдугаар яруу тунгалаг найраг хөгжим”-дөө хоёр туйлын өрсөлдөөн болох оюун санаа, уран бүтээл ба харигслал сүйрлийн сөргөлдөөнийг харуулжээ. Шостаковичийн Долдугаар яруу тунгалаг найраг хөгжмийг ХХ зууны “Баатарлаг сомфони” гэж нэрлэдэг.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1868.03.05. Италийн алдарт "Ла Скала" дуурийн театрт хөгжмийн зохиолч Арриго Бойтогын "Мефистофль" дуурь анхлан тавигджээ.

1872.03.05. Зохион бүтээгч Жорж Уестингхаус агаарын тоормозыг зохион бүтээж, патент авчээ.

1906.03.05. Морогын бослого: АНУ-ын арми нутгийн уугуул иргэд болох Морос омгийнхний эсрэг халдлагыг эхлүүлэв.

1912.03.05. Итали-Туркийн дайн: Италийн арми уг дайнд байлдааны хөлөг онгоцыг анх удаа ашиглажээ.

1946.03.05. Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль АНУ-д айлчлах үеэрээ Миссури мужийн Уэстминстер коллежид илтгэл тавьжээ. Илтгэлдээ тэрээр "Төмөр хөшиг" гэх үгийг анхлан ашигласан юм.

1963.03.05. Америкийн кантри урсгалын нэр хүнд бүхий одод болох Петци Клайн, Хокшоу Хоукинс, Каубой Копас нар Теннесий мужийн Камден хотод онгоцны ослоор өөд болжээ.

1965.03.05. Британийн колоничлолын эсрэг зүүний үзэлтнүүдийн бослого Бахрейн улсад болов.

1970.03.05. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд 43 улс нэгдэн оржээ.

1974.03.05. Ём Куппурын тулаан: Израйлийн арми Суецын сувгийн баруун эрэгт цэргийн хүчээ төвлөрүүлж эхлэв.

1979.03.05. Зөвлөлийн "Венера 11", "Венера 12" хөлөг болон Герман-Америкийн хамтарсан "Хелиос II" хиймэл дагуул гамма туяаны зөөлөн урсгалын давтамжуудыг нээн илрүүлжээ.

1981.03.05. Британийн "Синклейр" судалгааны хүрээлэнгийн зохион бүтээсэн гэрт байрлуулах боломжтой анхны компьютер болох ZX81 загварыг худалдаанд гаргаж дэлхий даяар 1.5 сая хувь борлогдсон байна.

Эх сурвалж www.zms.mn