Б.ОД

Манай улс COVID-19 эсрэг вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 23-нд эхлүүлснээс хойш 9531 хүнийг дархлаажуулаад байна.  Энэтхэг улсад үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинаас 150 мянган тунг авч, эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд болон батлан хамгаалах салбарын ажилтнуудыг дархлаажуулах ажил үргэлжилж байна.  Засгийн газраас 226 орчим тэрбум төгрөгийг вакцин худалдан авахад зарцуулахаар төлөвлөсөн юм.

Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "COVID-19-ийн вакцины татан авалтуудаа  гуравдугаар сардаа авч дуусаад улс орон даяар дархлаажуулах том аян өрнүүлэхээр төлөвлөсөн. Удахгүй хуваарийг татан авалттай уялдуулж зарлана" гэв.Энэ вакцинжуулалтад хүн амынхаа 60 хувийг хамруулах юм.

Эх сурвалж:www.polit.mn