Т.САЙХАН

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын даргаар доктор Ж.Энхцэцэгийг томилжээ. Тэрээр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багшаар ажиллаж байсан. Мөн эмэгтэйчүүдийн “Бүсгүй” эмнэлэгийг 1997 онд анх байгуулж,  20-иод жил  ерөнхий эмчээр нь ажилласан.

Дашрамд дурдахад, хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж, нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч сарын 15-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлсөн билээ.

 

Эх сурвалж:www.polit.mn