ОХУ-аас 10 мянган тун Спутник-V вакцин маргааш ирнэ

0
хуваалцах
566
үзсэн

Б.ОД

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 - Спутник-V вакциныг манай улсад оруулж ирэх талаар мэдээлэл гараад байна. Хэзээ орж ирэх талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

- Дэлхий дахинд зургаан төрлийн вакциныг дархлаажуулалтад хэрэглэж байна. Үүний нэг болох Спутник-V вакциныг манай улсын Засгийн газрын шугамаар авч байгаа бөгөөд маргааш 10 мянган хүн тун вакцин ирнэ.  Манай улс өнөөдрийн байдлаар БНЭУ-д үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинаас 150 мянган тун, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 300 мянган тун Синофарм вакциныг хүлээн аваад байна.

-Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 56 мянган хүнийг эхний ээлжинд дархлаажуулалтад хамруулна гэсэн. Үүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд багтаж байгаа юу?

- Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 56 мянган хүн ажилладаг. Бүгдийг нь вакцинд хамруулна. Гэхдээ эхний ээлжинд вакциныхаа нөөц, хангамжид тааруулаад COVID-19 халдвартай өвчтөнд тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг шууд өвчтөнтэй харьцдаг хүмүүсээ дархлаажуулах арга хэмжээг авч байгаа. Бид гуравдугаар сарын 15-н гэхэд эдгээр хүмүүсээ дархлаажуулж дуусгахаар зорьж байна. Бусад товлолын дархлаажуулалтай харьцуулахад арай их хугацаа шаардаж байгаа. Учир нь нэг хүнд 30-40 минутыг зарцуулна. Мөн хүн хоорондын зай барина гээд хугацаа уртсах шалтгаанууд гарч байна. 

Эх сурвалж:www.polit.mn