Б.ОД

Манай улс БНХАУ-аас цар тахлын эсрэг 300 мянган тун буюу 150 мянган хүнд хийх вакциныг өчигдөр хүлээн авлаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс олон удаагийн тусламжаар хандивласан эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмжүүд манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд чухал дэмжлэг болсон.  Хятадаас олгож буй вакцин нь цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Синофарм вакциныг одоогоор 20 гаруй улсад экспортлож байна. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн Verocell вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байна. Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэ вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгосон юм.

 Эх сурвалж:www.polit.mn