Б.ОД

Манай улсад COVID-19 эсрэг дархлаажуулалт эрүүл мэндийн салбарын ажилчдаас өнөөдөр эхэлж байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэл өгсөн юм.

 Тэрээр “Улаанбаатар хотод эрүүл мэндийн эмч ажилчдыг гурван өдрийн хугацаанд 20 нэгжээр дархлаажуулахаар төлөвлөсөн.Вакцинжуулах ажил халдварын нөхцөл байдалтай уялдаа холбоотой. Учир нь халдварт хамгийн их өртөж байгаа хүмүүсийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Энэ мэтээр халдварын нөхцөл байдалтай уялдуулж дараа дараагийн ажлаа төлөвлөсөн. Эхний ээлжид ирсэн вакциныг хүн ам болон халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотоос эхэлнэ. Харин дараагийн вакцины хангалт нийлүүлэлттэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилчдад газар зүйн байршлаар хуваарилагдахгүйгээр тэргүүн эгнээнд дархлаажуулалтад хамрагдана” гэж ярилаа

 Эх сурвалж:www.polit.mn