Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа монголын түүхэнд хоёрдугаар сарын 22-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1940 оны энэ өдөр XIV Далай лам Данзанжамц 13 настайдаа Потала ордноо Далай ламын суудалд заларсан байна. Тэрээр Түвдийн шашны лидер. 1935 оны долдугаар сард өндөр уулын Тахцар тосгоны есөн хүүхэдтэй айлын тав дахь нь болон төржээ. Түүнийг хоёр настай байхад нь XIII Далай ламын сүнс гэж тусгай лам нар тодруулсан юм. Дээд зэргийн боловсрол эзэмшсэн тэрээр 1950 онд Түвдийн шашины болон төрийн лидер нь болсон юм. Хятадын арми Түвдийг эзэлсний дараа тэрээр Энэтхэгт зугтан гарч амьдарч эхэлсэн. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ба түүний дагуул хүмүүс Лхасаас гарснаас гурван долоо хоногийн дараа Энэтхэгийн хил дээр хүрэлцэн ирэхэд Энэтхэгийн торгон цэрэг тэднийг угтан Бомдила хот хүртэл дагалдав. Энэтхэгийн засгийн газар Далай Ламд болон түүнийг дагагч нарт хорогдох газар олгох зөвшөөрөл өгч байгаагаа аль хэдийнээ урьдчилан мэдэгдсэн байлаа. 1959 оны 3-р сарын 31-ний өдөр Миссурид Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Нерутэй уулзаж Энэтхэг рүү дүрвэн ирсэн Төвөд хүмүүст дэмжин туслах арга хэмжээний талаар ярилцан тохирчээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөд хүүхдүүдэд орчин үеийн боловсрол олгох нь чухал гэдгийг ойлгон Энэтхэгийн боловсролын яамны дэргэд Төвөдийн дүрвэгсэдийн боловсролын асуудлыг шийдэх тусгай салбар нээх талаар Нерутэй ярилцаж тохиров. Энэтхэгийн засгийн газар Төвөд хүүхдүүдийг сургах сургууль нээх, түүний бүх эд хөрөнгийн зардлыг өөртөө хариуцан авав. 1959 оны 6-р сарын 20-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж "17 зүйл гэрээ" хүчингүй болохыг албан ёсоор зарлав. Мөн Төвөдийн засгийн газарт чухал өөрчлөн байгуулалт хийв. Шинээр алба байгуулах захирамж гаргаж Мэдээллийн газар, Боловсролын газар, Дотоод асуудал эрхэлсэн газар, Аюулаас хамгаалах газар, Шашны хэргийг эрхлэх газар болон Эдийн засгийн асуудал эрхэлсэн газар тус тус байгуулав. Тоо нь 30 мянга хүртэл өссөн Төвөд дүрвэгсэдийн ихэнхи нь умард Энэтхэгийн өндөр уулын хормойгоор зам даган байрлах майхан лагериудад амь зууцгааж байлаа.1960 оны 3-р сарын 10-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн ард түмний бослого гарсны 1 жилийн ойг тохиолдуулан одоогийн үе хүртэл уламжлал болсон мэдэгдэл хийв. "Би Төвөд нутагтаа үлдсэн ард түмэнд хандан ирээдүйг харсан алсын бодлогтой байх тал дээр онцгой анхаарал тавихыг хүсэв. Харин цагаачлан гарсан бидний хувьд хамгийн гол зорилго бол шинэ газарт аж амьдарлыг тохинуулахыг хичээж, өөрсдийн уламжлалт зан заншлаа нандигнан хадгалах явдал хичнээн чухал болохыг мэдэгдсэн юм. Харин ирээдүйн хувьд бидний гол зэвсэг бол үнэн, шударга байдал, чин зориг бөгөөд үүний ачаар бидний Төвөдүүд эцсийн эцэст Төвөд орныхоо эрх чөлөөний тэмцэлд ялалт байгуулна гэдэгт би итгэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1632.02.22. Алдарт одон оронч Галилео Галилейн "Хоёр ертөнцийн хоорон дахь харилцан яриа" ном хэвлэгдэн гарчээ.

1819.02.22. Испанийн Засгийн газар Флорида мужийн нутаг дэвсгэрийг АНУ-ын талд таван сая ам.доллараар зарав.

1847.02.22. Мексик-Америкийн дайн: Буена Вистагийн тулаанд таван мянган цэрэгтэй Америкийн арми, 15 мянган цэрэгтэй Мексикийн армийг буулган авав.

1848.02.22. 1848 оны Францын хувьсгалын үр дүнд Францын хоёрдугаар бүгд найрамдах улс байгуулагджээ.

1855.02.22. АНУ-ын Пеннсильвани мужийн их сургууль байгуулагдав.

1856.02.22. АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар бүгд хурал Питтсбург хотноо эхэлжээ.

1872.02.22. Америкийн "Хуурай нам"-ын үндэсний зөвлөлдөх хорооны анхны хуралдаан Охайо мужийн Колумбус хотод болж, улмаар ерөнхийлөгчийн сонгуульд Жеймс Блекын нэрийг дэвшүүлэв.

1899.02.22. Филиппиний генерал Антонио Лунагийн удирдсан цэргүүд АНУ-ын эсрэг зэвсэгт бослого дэгдээсэн нь Филиппин-Америкийн дайн дэгдэхэд хүргэв. Гэвч тэд Манила хотод Америкийн цэргийн хүчинд ялагдсан юм.

1915.02.22. Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны арми анх удаагаа усан доогуур аялах хөлөг бүтээж, түүнийгээ дайнд ашиглав.

1921.02.22. Цагаан оросын жанжин Барон Унгерн фон Штернбергийн удирдсан цэргүүд Монголыг Хятадаас чөлөөлөв. Улмаар Богд хаан дахин хаан ширээнд суусан юм. Их гавьяа байгуулсныг нь үнэлэн Богд хаан түүнд "Улсыг мандуулагч" цол, ноёны хэргэж, шар дээл сэлтээр шагнажээ.

1924.02.22. АНУ-ын Ерөнхийлөгч Калвин Күүлидж "Цагаан ордон"-оос радиогоор үг хэлсэн анхны ерөнхийлөгч болжээ.

1943.02.22. Дэлхийн хоёрдугаар дайн: Гитлерийн амь насыг хороох зорилго бүхий "Цагаан сарнай" ажиллагааг зохион байгуулсан гэх үндэслэлээр Софи Шолл, Ханс Шолл, Кристоф Пробст нарыг Нацистын Германы удирдлагууд цаазаар авав.

1948.02.22. Чехословакын засгийн эрхийг коммунистууд эзэлжээ.

Эх сурвалж www.zms.mn