З.Батцэцэг

-Японд ганц бие хүмүүсийн асуудлыг хариуцсан Засгийн газрын нэгж байгуулагдсан талаар ТАСС-ын нийтлэлийг орчуулан хүргэж байна-

Япон хэлэнд ганцаардал гэдэг үг хоёр утга агуулдаг. Эхнийх нь ганцаараа амьдардаг хүн. Дараагийнх нь олны дунд сэтгэл зүйгээрээ ганцаардмал хүн. Дээрх асуудлыг шийдэхээр Японы Засгийн газар дэргэдээ албан нэгж байгуулжээ. Одоогийн Бүсийн хөгжлийн сайдаар ажиллаж буй Туруси Сакамото-г хоёрдугаар сарын 12-нд ганц бие хүмүүсийн асуудал хариуцсан сайдаар томилогдсон. Ийм албан тушаал анх удаа бий болж байгаа ч, энэ асуудал бол аль эрт нийгэмд байсан ба идэвхтэй яригдаж байгаа сэдэв юм.

Хамгийн түрүүнд Япон улсын иргэд өндөр насалдагаараа дэлхийд тэргүүлдэг. Засгийн газрын тооцоолж байгаагаар 20 жилийн дараа Япон хүн дунджаар 100 насална. Шинжээчдийн үзэж буйгаар тэдний ихэнх нь эрч хүчтэй байх ба 75 наснаас нааш тэтгэвэрт гарахгүй гэв.

Ганцаараа амьдрах аюултай

Урт удаан наслах нь бас сөрөг үр дагавартай-хамтдаа нэг өдөр нас эцэслэх нь зөвхөн үлгэрт л гардаг. Токиогийн үндэсний нийгмийн халамж, хүн ам өсөлтийн хүрээлэнгийн судалгаагаар 2040 он гэхэд Япон гэр бүлийн 40% нь ганцаараа амьдардаг болох юм байна. Хосуудын аль нэг нь 75-аас дээш настай байх нь нийт гэр бүлийн 25%-ийг эзэлнэ гэж үзэж байна. Одоо ийм хүмүүс хүн амын 14% байгаа аж.

Ганцаардал гэдэг ойлголт бүхий л талаараа ойрын хугацаанд Японд тулгамдсан асуудал болоод байна. Эрүүл мэндийн хувьд ч мөн адил. Судалгаагаар зүрх судасны өвчний 29% нь ганцаардалтай холбоотой байгаа бөгөөд энэ нь өдөрт 15 тамхи татсантай тэнцэхүйц юм. Ганцаараа хүн Альцгеймерын өвчнөөр өвдөх магадлал 2,1 дахин илүү байдаг. Гэтэл Японд огт гэр бүл болж байгаагүй хүний тоо нэмэгдсээр. Олонхи нь их сургуулиа төгсмөгцөө хувийн компанид ажилд ордог, тойрон хүрээлэл хязгаарлагдмал. Социологчдын хэлж байгаагаар “корпорацийн цэргүүд” бие биентэйгээ танилцаж чаддаггүй, айдаг учраас насан туршдаа ганцаараа үлддэг.

Эдгээр хүмүүс хэр их байна?

Барууны орнуудтай харьцуулахад Японд тойрон хүрээлэл үүсгэх, сэтгэлээ дэлгэх сүм хийд байдаггүй. Саяхныг болтол энэ үүргийг баар, уушийн газар, архи оролдог байсан. Гэтэл цар тахлаас болоод энэ боломж бараг байхгүй болсон, эхлээд архи дарс худалдаалахыг оройн 19 цагаас хойш хориглож байсан бол одоо ихэнхи газрууд хаалттай, тэгээд ч халдвар авахаасаа айгаад хүмүүс гэрээсээ гарахаа больсон. Хичнээн вакцин хийж эхэлсэн ч ийм байдал удаан үргэлжилнэ гэж иргэд нь үзэж байна.

Японд мөн ”кодокуси” буюу ганцаараа үхэх гэдэг асуудал байдаг. NHK телевизийн мэдээлснээр 2009 онд 32 мянган хүн гэртээ нас барсныг дараа нь санаадгүй олж илрүүлжээ. Засгийн газар “Энэ бол байж боломгүй асуудал” гэж үзээд ганц бие хөгшчүүддээ туслах системийг чангатгаж байгаа ч, асуудал шийдэгдэх болоогүй байна.

Ганцаардлаас болж амиа хорлох үзэгдэл ихсэж байна. Өнгөрсөн жилд цар тахлаас болж Японд бараг 21 мянган хүн амиа хорлосон нь сүүлийн 11 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Засгийн газр үзэж байгаагаар “энэ бол онц аюултай үзэгдэл” бөгөөд үйлдвэрлэл хөгжсөн 7 улсын хүн амын дундах амиа хорлолтын дундаж тооноос Японых даруй 100 мянгаар давж байна.

Шинэ сайдын ажлын гол чиг дээрх асуудлыг шийдэхэд оршиж байна. Эхний чухал ажилд хүн амын тооллого явуулах, шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан ганц бие хүмүүсийн бодит тоог тогтоох нь чухал байгаа. Гэвч энэ тоог хэн ч тодорохой мэдэхгүй бөгөөд янз бүрийн судалгаагаар дээрх тоо Японы 128 сая хүм амын 11-13 хувийг эзэлдэг гэсэн баримжаа байдаг байна.

Эх сурвалж: www.polit.mn