Б.ОД

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр 48000 хүн шинжилгээ өгчээ.

 Тодруулбал, хөл хорионы эхний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 мянга, Баянзүрх дүүргийн 10 мянга, Баянгол дүүргийн найман мянга, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн тус бүр  таван мянга орчим, Налайх дүүргийн хоёр мянга, Багануур дүүргийн 100, Багахангай дүүргийн  зургаан иргэн COVID-19-ийн шинжилгээ өгчээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 баг, нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

 Эх сурвалж:www.polit.mn