З.Батцэцэг
ОУОХ нь Лозанна дахь Спортын арбитрын шүүх, ФИФА, түүний ерөнхийлөгч Жанни Инфантино нарт гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болголоо гэж албан ёсны сайт дээрээ мэдээлжээ.
2020 оны аравдугаар сард хууль бус ажиллагаа, хөлбөмбөгийн агентуудыг мөрддөг Спорт долоон компанийн өмгөөлөгч Филипп Ренц гомдол гаргажээ.
ОУОХ-ны ёс зүйн хорооноос CAS-ийн гомдол тэдний мэдэлд харъяалагдадгүй тул, үүнийг авч хэлэлцүүлэх боломжгүй гэж хариулжээ.
Үүнээс гадна ОУОХ ФИФА нарын харилцаа холбоо биш, зөвхөн удирдлагатай нь холбоотой гомдол тул мөн ФИФА-д гаргасан гомдлыг авч хэлэлцэх боломжгүй гэжээ.
Инфантино бол ОУОХ-ны ёс зүйн комиссоор шалгагдах ба хэрвээ түүнийг буруутгах ямар нэгэн тодорхой нотолгоо байхгүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгоно гэж ОУОХ-оос мэдэгджээ.
Эх сурвалж: www.sport-express.ru