Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордсоных нь дараа эмчилж байсан эмч өчигдөр нас баржээ. Тодруулбал, Сибирийн Омск хотын яаралтай тусламжийн эмнэлгийн ерөнхий эмнэлгийн орлогчоор ажиллаж байсан 55 настай  эмч Сергей Махсимишн пүрэв гаригт гэнэт нас барсан гэж тус эмнэлэг мэдээлсэн байна. Ингэхдээ үхлийн шалтгааныг дурдаагүй байна.

Тус эмнэлэг “Омскийн Анагаах ухааны их сургуулийн тэнхимийн туслах багш, анагаах ухааны доктор, яаралтай тусламжийн №1 эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн ерөнхий эмчийн орлогч Максимишн Сергей Валентинович гэнэт таалал төгссөнд би үнэхээр их харамсаж байна” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Харин Навальныйгийн штабын ларга Леонид Волков “Сергей Максимишн бол Навальныйг комд орсон үед нь эмчилж байсан тэргүүлэх эмч юм. Навальныйгийн биеийн байдлыг хамгийн сайн мэддэг байсан хүн. Гэхдээ Оросын эрүүл мэндийн тогтолцоо муу учир түүний насны эмч нар гэнэт нас барах нь түгээмэл зүйл. Тиймээс түүний үхлийн шалтгааныг тодорхойлох мөрдлөг явуулна гэдэгт эргэлзэж байна” гэж ярилаа.

Навальный Сибирээс Москва руу явж байхдаа замдаа бие нь муудаж Омск хотьн түргэн тусламжийн эмнэлэгт наймдугаар сарын 20-нд эмчлүүлсэн билээ. Үүний дараагаар Германы Берлин рүү шилжиж, тэндээ таван сар эмчлүүлсний дараа эдгэрсэн юм. Харин эх орондоо буцаж ирээд баривчлагдаж, 3.5 жилийн хорих ял сонсоод  байгаа юм. Навальный өөрийг нь “новичок” хэмээх бодист хордуулсан хэрэгт Оросын аюулгүй байдлын алба болон Путинг буруутгасан  ч Кремль удаа дараа няцаасаар байна.

Эх сурвалж:CNN