С.САРУУЛ

Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ-ын Сөүл хот руу хоёрдугаар сарын 19-ний өдөр тусгай үүргийн нэмэлт нэг удаагийн нислэг хийхээр шийдвэрлэлээ. Уг нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 гаруй иргэнийг татан авах юм байна.

2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст нийт 4,932 иргэн эх орон руугаа буцахаар өргөдөл гаргасан байна. Эдгээр иргэний

51 буюу 1.0 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,

365 буюу 7.3 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,

58 буюу 1.2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,

88 буюу 1.8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,

6 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,

үлдсэн 4,364 буюу 88.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Эх сурвалж: www.polit.mn