С.САРУУЛ

Коронавируст халдварын дэгдэлт буурахгүй байна. Голомт хүрээгээ тэлж сайн дурын шинжилгээ өгсөн хүмүүсээс COVID-19 халдвар илэрч байгаа нь иргэдийн дунд хөнгөн хэлбэрээр тархсан байж болзошгүйг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж буй. Тиймээс иргэд өөрсдөдөө итгэж найдах л хамгийн зөв арга боллоо.

Тэгвэл эрүүл мэндийн байгууллагаас  COVID-19 халдвараас сэргийлэх гурван С-г баримтлахыг зөвлөж байна.

1-дүгээр С: Агааржуулалт муутай, битүү орчинд бүү бай !

2-дугаар  С: Олон хүн цугларсан газарт битгий оч !

3-дугаар С: Бусадтай хэт ойр зайнаас бүү харьц !

Мөн иргэд коронавирус халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй 119 дугаарт холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn