А.ДОРЖХАНД 

Малчин ахуй амьдралаас сэдэвлэсэн ээдрээ тайлах олон тоглоом байдаг. Үүнд сур, дээс, утас, шидмэс, шөрмөсөөр гогцоо, уяа зангидаж түүнийг тайлуулахад хүүхдээ багаас нь сургадаг байв. Тийм ээдрээтэй, гогцоотой уламжлалт тоглоомууд нь хонин холбоо, богцны уяа, хос дөрөө холбох, салгах, аргамжаанаас биеэ салгах, тэмээн тушаа, есөн нүх, бөгж нийлүүлэх, чөдөр зангилаа гэсэн 30, 40-өөд төрлийн ээдрээт тоглоом, наадам байсны ихэнх нь ахуйн өөрчлөлтөөр мартагджээ. 
Одоогоор энэ төрлийн 40 шахам тоглоом бүртгэгдсэн байна. Эдгээр тоглоомыг наадах журам, цаг үеийг манай ард түмэн ажил үйлстэйгээ уялдуулан сонгож авдаг. Тухайлбал, бөгж нийлүүлэх, унага гүйлгэх, бөгж нийлүүлэх, гаргаж авах тоглоомыг хурим хийхээс өмнө наадуулдаг уламжлалтай байжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.1 ДАВАА № 22 (6499)