Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.01.27/ өглөө. Улсын хэмжээнд энэ сарын 26-нд 12703 хүний сорьцод шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрчээ. Үүний хоёр нь Улаанбаатараас Ховд аймаг руу явсан иргэн байна. Ингэснээр дотоодын халдвар 1162, нийт батлагдсан тохиолдол 1667 боллоо.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Наркологийн төв эмнэлэг болон СБД-ийн  I, V хорооны орон сууцнаас тус тус хоёр хүнээс, өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн таван хүнээс халдвар илэрсэн” гэж ярилаа.

Дотоодын халдвар 1162 /2021.01.27/

  • Улаанбаатар хотод-836 
  •  Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эх сурвалж:www.polit.mn