Б.НАМУУНТАМИР

Нарийн сухайтын бүлэг орд газарт өнөөдрийн /01.18/ байдлаар нүүрс олборлолтын зургаан аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, улс хоорондын тээвэрлэлтийн 43 аж ахуйн нэгжийн 1134 тээврийн хэрэгсэл тээвэр хийж байгаа ажээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын "Уул уурхайн бүтээгдэхүүн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам"-ын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд БНХАУ-ын талд жолооч тээврийн хэрэгсэл хонуулахгүй байхаар зохион байгуулалт хийж буй юм байна.

Шивээхүрэн боомтод холбогдох байгууллагын 120 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нүүрсний экспортыг хэвийн явуулж байгаа аж.

 

Эх сурвалж: www.polit.mn