Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.01.08/ өглөө. Улсын хэмжээнд пүрэв гаригт  14225 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс халдвар илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 33 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан бол 31 нь халдварын голомтуудад бүртгэгдлээ. Тодруулбал, Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлийн хавьтлуудаас халдвар гарсан. Мөн "Ачтан" эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ.Үүүнээс гадна БГД-ийн  IV хорооны нэг орцны зургаан хүн халдвар авсан. Тус хорооны 65,43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг юм. Тиймээс БГД-ийн  V, VI хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа” гэлээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1395 боллоо. Үүнээс 896  нь  эдгэрсэн.

Дотоодын 897 халдварыг танилцуулбал /2021.01.08/

  • Улаанбаатар хотод-571 
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

 Эх сурвалж:www.polit.mn