Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Жоржиа мужийн сонгуулийн үр дүнд нөлөөлж, өөрийнх нь саналын тоог нэмэхийг шаардсан аудио бичлэг ил болжээ.Тэрээр “Надад 11780 хүний санал хэрэгтэй” хэмээн Жоржиа мужийн Төрийн нарийн бичгийн дарга, нэг намын гишүүн Брэд Раффенспергер руу ярьсан бичлэгийн талаар Вашингтон пост сонин ням гаригт нийтэлсэн байна.

Дональд Трамп “Энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал гэдгийг чи мэдэж байгаа. Гэхдээ үүнийг хийхгүй бол чи болон өмгөөлөгч чинь эрсдэлд орно. Тиймээс  саналын хуудсыг дахин тоолж миний саналын тоог 11780-аар нэм” гэж Брэд Раффенспергерт хэлжээ. Энэ адуио бичлэгийн талаар Цагаан ордон хариу тайлбар өгөөгүй байна.  Харин Бүгд найрамдах намын гишүүн Адам Кинзингер “Үнэхээр аймшигтай хэрэг. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Конгрессын гишүүн бүрийг та дарамталж чадахгүй” гэж жиргэсэн байна.

Жоржиа мужийн сонгогчид маргааш хоёр сенатчийн төлөө дахин саналаа өгнө. Энэ санал хураалтын үр дүнд Сенатын танхимд аль нам илүүрхэхийг шийдэх юм. Хэрэв Ардчилсан нам хоёр суудал авбал суудлын тоо тэнцэнэ. Гэхдээ төлөөлөгчдийн доод танхимд Ардчилсан нам илүүрхэж байгаа юм.

Эх сурвалж:BBC