С.САРУУЛ
2021 оны 01-сарын 03-ны 11:00 цаг

Коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 5807 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнд халдвар илэрсэн. Тохиолдлууд бүгд нийслэлд бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвар авсан хүний тоо 1263 болсон бол үүнээс 869 хүн эдгэрсэн. Шинээр илэрсэн халдварууд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг болон ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 19 хүний 2-3 дахь давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Мөн эх үүсвэр тодорхойгүй хоёр гэр бүлийн хавьтлаас илэрсэн. Улаанбаатар хотод батлагдсан кластер тохиолдлын тоо 450 болсон байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарсан" гэв.

Дотоодын халдварыг танилцуулбал /2020.01.03/

Улаанбаатар хотод-450

Орхонд-25

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эх сурвалж: www.polit.mn