Д.АРИУН  

Болгарын Ерөнхийлөн Румен Радев ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ тус улсад бараг хагас жил үргэлжилж байгаа Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Болгарын Ерөнхийлөгчийн энэ байр суурийг тус улсын болон олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлсэн байна.

Софи хотын төв талбайд хийж байгаа эсэргүүцлийн жагсаал цуглааныг Ерөнхийлөгч “Хууль хэрэгждэггүй байдал, авлига хээл хахуулийн эсрэг мянга мянган хүн дуу хоолойгоо нэгтгэсэн үйл явдал” гэсэн байна. “Цар тахалтай тэмцэх чадваргүй, жижиг бизнес унаж, харин ядуурал болон хууль бус өсөлт нь улс оронд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байгааг баталж байна” гэж тэрээр хэлсэн байна. 2021 оны гуравдугаар сард болох Парламентын сонгуулийг хойшлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Болгарын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээндээ онцолжээ.

Бойко Борисовын тэргүүлсэн Засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэдгээ тус улсын Ерөнхийлөгч жилийн өмнө мэдэгдсэн. Харин Засгийн газрын тэргүүн нь Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн талаар “Улс орны нийгмийн хэв журмыг сулруулах гэсэн оролдлого” гэж үзэж байгаагаа сошиал хуудастаа илэрхийсэн байна. Болгарын Ерөнхий сайд “Цар тахлын үед огцрох, хямрал тодорхойгүй байдал, эсвэл ажлаа үргэлжлүүлэх гэсэн хоёр зам бидэнд байсан. Бид үргэлжлүүлсэн” гэж байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: zms.mn