З.БАТЦЭЦЭГ
ОХУ-ын нийслэл Москва хотын шуурхай удирдлагын штабаас коронавирус, вакцин тойрсон асуултад хариу өгсөн байна.
-Өвдөөд эдгэсэн хүн вакцин нийлгэх ёстой юу? Хийлгэвэл хэдийд хийлгэх вэ?
-Өвдөөд эдгэсэн хүнд хийж болохгүй гэсэн заалт байхгүй. Халдварт өвчнөөс хойш хоёроос илүү долоо хоног болсон бол, ямар нэгэн эсрэг заалт байхгүй бол хийлгэж болно.
-Вакцин хийлгэхэд эсрэг заалт нь юу вэ?
-Хийлгэж болох заалтууд нь:
Хэрвээ та 18 наснаас дээш настай бол.
Эрүүл мэндийн даатгалтай бол.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, нийгмийн үйлчилгээний ажилтнууд, төрийн албан хаагчид, соёл худалдааны төвийн ажилтнууд, зам тээвэр, дулаан цахилгаан, үйлдвэрүүд, хэвлэлийхэн, СӨХ-ийн ажилтнууд, нийтийн хоол, байрилгын ажилчид, спорт, хууль сахиулах, шашны төвүүд, сайн дурын ажилтан, оюутнууд, архаг хууч өвчтэй, 60-аас дээш насныхан хийлгэнэ.
Вакцин хийлгэх үед ханиад томуугүй байх, сүүлийн хоёр долоо хоног ханиад томуугаар өвдөөгүй байх.
Сүүлийн 30 хоногт вакцин хийлгээгүй.
Жирэмсэн, хөхүүл биш.
-Москва хотын бүх иргэн хэзээ вакцинжуулалтанд хамрагдах вэ?
-Шинэ тун ирэх хэмжээгээр вакцин хийх жагсаалт нэмэгдэнэ. Эхний ээлжинд эрсдэлт бүлгийхнийг хамруулна. Нөөц хангалттай болмогц Москвад хүссэн хүмүүст нь хийнэ.
-Эмнэл зүйн туршилтын үеэр плацебо авсан хүмүүс хийлгэж болох уу?
-Судалгаанд оролцож байгаа хүмүүс иргэдтэй хамт вакцинжуулалтанд хамрагдахгүй. Судалгаа дуусмагц хамгийн түрүүнд хийнэ.
-Ямар вакцин хийх вэ?
-Одоогийн байдлаар үнэгүй вакцин бол Гамалей төвийн “Спутник V”. Энэ вакцин вирусын хэсэг агуулаагүй учраас аюулгүй.
-Вакцины аюулгүй гэдгийг ямар бичиг баримтаар нотлох вэ?
-Бүртгэлийн үед ОХУ-ын ЭМЯ вакцинд тавьдаг шаардлага бий. Худалдаа үйлдвэрийн яам чанарт нь хяналт тавьдаг. Эргэлтэнд орсны дараа Оросын эрүүл мэндийн хяналтын газар чанарыг нь хянадаг.
-Ямар сайтад бүртгүүлж болох вэ?
-mos.ru сайтын “Үйлчилгээ” хэсэг рүү орж бүртгүүлнэ. Мөн доорхи хаягуудаар бүртгүүлж болно. “Коронавирус албан ёсны мэдээлэл”, emias.info болон утасны “Москвагийн нийтийн үйлчилгээ” апп, гар утасны “ЕМИАС.ИНФО” апп, “Миний Москва” апп, хотын эмнэлгүүдийн мэдээллийн буланд.
-Вакцин 65-аас дээш насны хүний эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?
-“Спутник V” вакцин нь эмнэл зүйн хоёр үе шат, бүртгэл, бүртгэлийн дараах туршилтын явцад ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй.
-Эсрэг биет үүссэн байхад вакцин хийлгэж болох уу?
-Эсрэг биет нь вакцин хийлгэх эсрэг заалт болохгүй.
Эх сурвалж: Оперштаб Москва