З.БАТЦЭЦЭГ
Эстрогены түвшин буурахад үр тогтоох чадвар буурхаас гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Гормоны тэнцвэр алдагдсанаа яаж мэлэх, яаж хэвийн байдалд нь оруулах вэ?
Эстроген бол эмэгтэйчүүдийн гол дааврын нэг. Нөхөн үржихүйн системд оролцоод зогсохгүй бас эрүүл мэндэд нөлөөлдөг. Эстроген л цусанд сайн холестериныг бүрдүүлж, зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Эстроген кальцийг угаагдахаас сэргийлж, арьсанд коллаген үүсэхэд оролцож, тархины ой санамжийн хэсэг болох гиппокампийн үйл ажиллагаанд оролцдог. Хэвийн үйл ажиллагааны үед цэвэршилтээс хэдэн жилийн өмнөөс эстрогены хэмжээ буурч эхэлдэг. Заримдаа янз бүрийн шалтгаанаас болоод цэвэршилтээс хамаагүй өмнө буурч бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эстрогены түвшин юунаас болж буурдаг? Яаж тэнцвэржүүлэх талаар ярилцъя. Дээр дурдсанчлан цэвэршилтийн үед эсвэл цэвэршилт дөхсөн үед буурдаг.
Илүү эрт насанд буурах шалтгаанууд:
-өндгөвчний эрт үеийн дутагдал
-төрөлхийн, синдром Тернер
-бамбай булчирхайн өвчний үед
-спортын болон биеийн хүчний хэт ачааллын үед
-жингийн илүүдэл, эсвэл дутагдал
-хими эмчилгээ
Эстроген багассан шинж тэмдэг
Хамгийн амархан илрүүлэх энгийн арга бол шинжилгээ өгөх. Голдуу дараах шинж тэмдгээр илэрдэг.
-Сарын мөчлөг алдагдах.
-Жирэмслэхгүй байх. 6 сараас дээш хугацаанд жирэмслэхгүй бол шалгуулах.
-Яс хугарамтгай болох.
-Сэтгэл гутралд орох
-Шээсний замын халдвараар ойрхон өвдөх
-Жин өөрчлөгдөх
Эстрогены түвшинг ахиулах арга
-Хамгийн сайн арга бол эмчийн зөвлөгөөний дагуу эм уух.
Өөрөөс шалтгаалах зүйл
-Жингээ хянах
-Эрүүл зөв хооллож, ногоо жимс түлхүү хэрэглэх,
-Нүүрс ус, өөх тос, сахар, транс тосоос татгалзах.
-Мөн идэвхтэй хөдөлгөөн.
-Спортын ачааллыг хянах. Хэт их спортын биеийн хүчний ачаалал авахаас зайлсхийх.
-Шар буурцаг хүнсэндээ хэрэглэх. Зарим нэг судалгаагаар шар буурцаг эстрогенийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Гэхдээ хэтрүүлэн идэхгүй, эмчтэй зөвлөлдөхгүй бол шар буурцаг нь хэтэрвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
Эх сурвалж: www.goodhouse.ru