З.БАТЦЭЦЭГ 

1. Сүүн шүдийг фторжуулах.

Фтор бол олон хүнсэнд агуулагддаг байгалийн эрдэс. Зарим оронд фторыг уух усанд нэмдэг. Шүдийг фторжуулах нь шүдний пааланг бэхжүүлж, шүдийг хүчилд тэсвэртэй болгодог.

2. Өөрөө хүүхдийхээ шүдийг угааж байх.

Бүх эрүүл шүд нэгэн хэвийн өнгөтэй байх ёстой. Хэрвээ хүүхдийн шүдэн дээ жижиг ч гэсэн толбо байвад заавал эмчид үзүүлнэ. Хүүхдийн шүд цухуйж эхэлмэгц ширхэг будааны чинээ хүүхдийн оогоор цэвэрлэнэ. Хүүхэд 3 нас хүрэхэд вандуй шиг хэмжээтэй оо хэрэглэнэ. Илүүдэл оог асгаж сургах нь зүйтэй, гэхдээ оог усаар зайлуулж асгаад хэрэггүй. Дараа нь хүүхэд ам руугаа хэт оруулахаас хамгаалсан хязгаарлагчтай сойзыг өөрт нь бариулж болно. Гэхдээ угаах явцад та заавал хяналт тавих ёстой. Эхлээд та өөрөө угааж өгөөд дараа нь өөрөөр нь угаалгаарай. Хүүхэд 6 нас хүртэл хэрэглэж байгаа ооны хэмжээнд та хяналт тавина. 7-8 нас хүртэл нь та шүдээ угаахад нь тусалж байх нь зүйтэй.

3. Эрүүл хооллолт.

Энэ улиг болсон зүйл хэдий ч хүүхэддээ жимс, ногоо түлхүү өгнө. Аль болохоор чихэр багатай хүнс хэрэглэнэ. Хатаасан жимс, үзэм, чангаанз идсэний дараа шүдийг нь шалгаж байгаарай, учир нь эдгээр жимсүүд шүдэнд наалдаж үлдээд байдаг.

4. Чихэрлэг ус, ундаа уулгахгүй байх.

 Хүүхдийн тэжээл, сүү, шүүс чихэр агуулсан байдаг. Чихэрлэг угж хөхөөд байхад шүд амархан цоордог. Хүүхдэд угж хөхүүлэхдээ сахар, зөгийн балд битгий дүрээрэй. Нэг нас хүрэх үед хүүхэд угж биш аяганаас ууж сурсан байх ёстой. Хүүхдийг унтахад чихэртэй ус тэврүүлж унтуулж сургаад хэрэггүй. Хэрвээ нэгэнт тийм зуршилтай бол зүгээр ус өгч байгаарай.

5. Шүдний эмчид үзүүлж, зөвлөгөө авч байх.

Хүүхэд нэг нас хүрээд шүдний эмчид үзүүлэн, шүдээ шалгуулан, зөвлөгөө авч цаашид хяналтад явах ёстой.

 

Эх сурвалж: www.komarosvkiy.net