С.САРУУЛ

 

2020 оны арванхоёрдугаар сарын 19-ний 11:00 цагт

 

Эрүүл мэндийн яам коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өгч байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа шинжилгээний хариуг танилцуулахдаа “Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ХӨСҮТ, Зооноз, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнодын салбар лабораторид 11191 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Илэрсэн халдварын зургаа нь Улаанбаатарт бүртгэгдсэн буюу БЗД-ийн голомтоос байгаа бол зургаа нь арванхоёрдугаар сарын 16-нд Франкфуртын онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээгээр илэрсэн байна. Хавьтлуудын давтан шинжилгээнээс халдвар илрээгүй” гэв. Ийнхүү дотоодын халдвар 494, нийт батлагдсан тохиолдол 953 боллоо.

 

Сэлэнгэд - 216

 

Улаанбаатарт - 169

 

Дархан-Уулд - 45

 

Орхонд - 25

 

Дорноговьд - 32

 

Говьсүмбэрт - 4

 

Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.

 

Эх сурвалж: www.polit.mn