Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд арванхоёрдугаар сарын 19-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 19 бол Ядууст туслах олон улсын өдөр юм. Уг өдрийг 1995 оноос хойш тэмдэглэж иржээ. “Амьдралын тааламжтай нөхцлийг хангах шаардлагатай нөөц бололцоо байхгүй урт хугацааны байдалд аргагүйн эрхэнд байгаа” зүйл гэж НҮБ ядуурлыг үзэж байгаа юм. Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр ХХ зууны сүүлчээр дэлхийн хүн амын дөрөвний нэг нь буюу 1,5 тэрбум хүн ядуурлын байдалд амьдарч байна.  Өмнө  хийгдсэн нэгэн судалгаагаар ядуурлын улмаас 1999 - 2007 онуудын хооронд 300 сая гаруй хүн мөнх бусыг үзүүлжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд ч ийм олон хүн үрэгдээгүй юм. Дашрамд сануулахад, жил бүрийн аравдугаар сарын 17-нд Ядуурлыг устгахын төлөө тэмцлийн олон улсын өдөр болно тэмдэглэгддэг.


Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1983.12.19. Рио-де-Жанейро дахь Бразилийн хөлбөмбөгийн холбооны байранд 1983 оны энэ өдрийн орой спортын түүхэнд  “Зууны хулгай” гэж нэрлэгдсэн хэрэг гарчээ. Тэндээс эртний Грекийн  ялалтын  бурхан Никагийн алтан баримал буюу Жюль Римегийн 1873–1956 онуудад амьдарч, 1921–1954 онуудад FIFA-гийн ерөнхийлөгч цом гэсэн нэртэй дэлхийн аваргын тэмцээнд ялсан багт  олгож байсан алдан цомыг хулгайлжээ. ЖюльРимегийн цомыг дэлхийн аварга цолыг шигшээ нь гурав дахь удаагаа хүртсэн гээд Бразилид үүрд хадгалуулахаар 1970 онд Бразилид шилжүүлэн өгчээ. Бразилийн хувьд үндэсний ичгүүр болсон хэргийг  мөрдөн байцаахад дөрвөн жилийг  зарцуулан хэрэгтнүүдийг олсон ч цомыг гэмт хэрэгтнүүд хайлуулан гулдмай болгосон байжээ.

1915.12.19. Францын алдарт дуучин Эдит Пиаф хорвоод мэндэлжээ.

2001.12.19 Энэ өдөр Монгол улсын шинжлэх ухааны хувьд нэгэн тэмдэглүүштэй үйл явдал болжээ. Хөвсгөлийн Тосонцэнгэл суманд дэлхийн агаарын хамгийн өндөр даралт болох 1085.6 гПа барометрт хэмжигдэж, он цагийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.

Эх сурвалж: www.zms.mn