Б.ОД

Эрчим хүчний үнийг төрөөс даах шийдвэр  гарсантай холбогдуулан зарим аймаг цахилгааны хязгаарлалт хийсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнд Диспетчерийн үндэсний төвийн албаны дарга О.Наранбаатар "Манай улс ОХУ-аас эрчим хүч импортолдог учир зарим үед ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсч байна. Улсын хэмжээнд ачаалал ихэссэн тул өчигдөр Завхан, Говь-Алтай,  Хөвсгөл, Баянхонгор аймагт цахилгаан тасарч, буцаагаад залгасан. Цаашид дахин цахилгаан тасрах  нь ачааллаас хамаарна" гэсэн хариултыг өглөө.  

Эх сурвалж:www.polit.mn