Т.САЙХАН

2020.12.10

ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлаа хийж, COVID-19-ийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрээр "Арванхоёрдугаар сарын 9-нд улсын хэмжээнд 21470 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд таван хүний сорьцод  халдвар илэрлээ. Батлагдсан таван тохиолдлын дөрөв нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал/гэр бүлийн гишүүд/ бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Нэг хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч байна" гэв.  Ингэснээр халдварын нийт тоо 447 болж байна. 

Эх сурвалж:www.polit.mn