Д.АРИУН

 

ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсад COVID-19-ын халдварын нөхцөл байдал хүн хэвээрээ байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш өнөөдөр (2020.11.27-ний өглөөний байдлаар) халдварын улмаас амь насаа алдсан хүний тоо 400 гарсан байна. Тодруулбал, Буриадад нийтдээ 18367 хүн халдвар авч, 407 хүн нас барсан байна. Бүртгэгдсэн халдварын 57 хувь нь Буриадын нийслэл Улаан-Үд хотод байгаа аж.

Сүүлийн нэг хоногт Буриадад халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барсан байна. Энэ тоон үзүүлэлтээрээ Орос дахь халдварын нөхцөл байдал хүнд бүс нутгийн тоонд багтаж байгаа юм.

Арваннэгдүгээр сарын 16-наас хоёр долоо хоногийн хатуу хорио тогтоож, баар цэнгээний газрууд, үсчин гоо сайхан зэрэг үйлчилгээний газруудыг хаасан. Хатуу хорионы хугацаа арванхоёрдугаар сарын 1-нд дуусна. Гэхдээ сунгаж магадгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.