Б.ДОЛЖИНЖАВ

Манай улсад COVID-19-ийн тохиолдол зургаагаар нэмэгдэж 374 болсон талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ зургаан иргэний нэг нь халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан эмч аж. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Өнөөдөр бүртгэгдсэн зургаан  тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүс байна. Мөн өдөр Дели-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 31 настай эрэгтэйн шинжилгээнээс халдвар илэрсэн.  Харин үлдсэн нэг нь халдвартай хүмүүсийг эмчилж байгаад халдвар авсан сувилагчийн багийн 27 настай эмч эмэгтэйн шинжилгээнээс COVID-19  илэрлээ. Эмч, сувилагч нар ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиллаж байсан.  Эмчилгээний багийнхныг нэг нэгээр нь тусгаарласан” гэсэн юм.  Манай улсад батлагдсан 374 тохиолдлоос 317 нь эдгэрсэн. Одоогоор  54 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn