С.САРУУЛ
ХӨСҮТ-д тусгаарлалтад ажиллаж байсан сувилагчаас коронавирусын халдвар илэрч манай улс дотооддоо анх удаа бүртгэгдсэн. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Тухайн сувилагч ХӨСҮТ-ийн дотор халдвар авсан гэхээс илүүтэй наймдугаар сард Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн, тусгаарлалтад ороод гарсан. Ажилдаа ороод нэг сар болж байгаа юм билээ. Тиймээс бид түүнийг үнэхээр эмнэлгийн дотоод замаар халдвар авсан уу үгүй юу, эсвэл урьд нь тусгаарлалтаас гараад үргэлжилсэн халдвар явж байгаа эсэхэд шинжилгээ судалгаа хийж байна. Бид ХӨСҮТ-д ирсэн өдрүүдийнх нь бүх камерыг бичлэгт шалгалт хийх ажиллагаа явагдаж байна" гэсэн тайлбарыг өглөө.
Эх сурвалж: www.polit.mn