Б.ДОЛЖИНЖАВ

Герман улсад өчигдөр дөрөвдүгээр сараас хойш нэг өдөр хамгийн олон буюу 4000 гаруй хүн халдвар авчээ. Ингэснээр тус улсад нийт 310 мянга 144 хүн халдвар авч 9578 хүн нас барлаа. Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгийн ерөнхийлөгч Лотар Виелер “Одоогийн нөхцөл байдал миний санааг маш их зовоож байна. Ирэх долоо хоногт Германд халдвар улам нэмэгдвэл юу болохыг сайн мэдэхгүй байна. Хэрвээ вирус хяналтаас гарвал өдөрт 10 мянгаас олон тохиолдол бүртгэгдэх боломжтой” гэж ярьжээ. Харин Их Британид өчигдөр 17540 мянган хүн халдвар авч нийт 544275 хүн халдвар авч, 42515 хүн нас барсан байна.

Эх сурвалж:BBC