Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүн А.Болдбаатарт туслах хандивын  тоглолт энэ сарын 10-нд UB паласт болох гэж байна.  Олон жил тэргэнцэр дээр сууж байгаа хүмүүст тулгардаг цооролтын шарх нь хүндэрч хорт хавдар гэсэн онош гарсан ба, хугацаа алдалгүй эмчилгээндээ хамрагдах шаардлагатай байгаа ч эмчилгээний төлбөр бэрхшээлийг үүсгэж байна.   А.Болдбаатар Гэрэлцэцэг нар тэргэнцэртэй гэр бүл.  Тэдний удаан хүсэн хүлээсэн хүү нь дөнгөж нэг ой таван сартай. Тэд хүүгийнхээ төлөө өвчнөө ялан гарч хамтдаа олон олон жилүүдийг өнгөрүүлж, их ажил үйлсийг бүтээхийн төлөө тэмцэж байна. Иймд сайхан сэтгэлт та бүхэн  энэ сарын 10-нд болох“Сүүн цагаан сэтгэл” нийтийн дуучдын нэгдсэн хандивын тоглолтод хүрэлцэн, ирж сэтгэлийн хандиваа өргөөрэй. 

Хандивын данс хаан-банк: Болдбаатар 5037117841, тасалбар худалдан авах  бол 94230846 дугаарт залгаарай.