Б.ДОЛЖИНЖАВ

Монголын үндэсний кино хорооноос “Монголын кино урлаг 2020” чуулга уулзалтын талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын үндэсний кино хорооны тэргүүн, продюсер М.Оргил “Чуулга уулзалтаар кино урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, дэлхий нийтийг түгшээж буй “Covid-19” халдварын Монголын кино урлагийн салбарт үзүүлж буй нөлөө, олон улсын кино салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Мөн Монголын кино урлагийн салбар нэгдэж, дэд бүтэцтэй болсноо зарлана” гэсэн юм.

Харин Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Монголын кино урлагийн өнөөгийн түвшин муу байгааг бүгд мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгч кино уран бүтээлчдийг хоёр удаа хүлээн авч уулзаад хагас жил өнгөрсөн ч дорвитой ажил хийсэнгүй. Монголын кино урлагийг төлөөлсөн байгууллага олон байдаг ч тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан. Харин одоо нэгдэх цаг болсон” гэж ярилаа. “Монголын кино урлаг 2020” чуулга уулзалт маргааш  Гадаад харилцааны яаманд болно.  

Эх сурвалж:www.polit.mn