Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 16-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1994 онд озоны давхаргыг хадгалах олон улсын өдрөөр есдүгээр сарын 16-ныг тунхаглажээ. Озоны давхаргыг устгаж буй бодисын талаарх Монреалийн олон улсын протокол байгуулагдсаны дурсгалд энэ өдрийг бий болгожээ. Озоны давхаргыг мөхөөх бодисын үйлдвэрлэлийг хязгаарлах буюу бүрэн хаах баримт бичигт 1987 оны энэ өдөр дэлхийн 36 орон гарын үсгээ тавьсан байлаа. Монреалийн протоколд тусгагдсан үүрэг зорилтыг биелүүлэх үүднээс энэ өдөр сурталчилгаа явуулахыг улс орнуудад НҮБ үүрэг болгожээ. Озоны давхарга гэдэг нь дэлхийг нарны туяанаас хамгаалсан хийн нимгэн “бамбай” юм. Өнгөрсөн зууны наяад онуудад Антарктидын бүсэд озоны агуулга хоёр дахин багассан тухай нээлтийг хийсэн ба тэр үеэс “озоны цоорхой” гэсэн нэр томъёо гарч ирсэн байв. Озоны багасалтад хлорийн исэлдээн нөлөөлдөг. Тэр нь үйлдвэр заводуудын хаягдал бүтээгдэхүүн юм. Бид озоны цоорхой гарч ирэхийг зогсоож чадахгүй ч гэсэн озоныг хүний ахуйн хэрэглээний төвшинд барьж байж чадна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

 1782.09.16. Эх газрын Конгрессийн 1776 оны долдугаар сарын 4-ний өдрийн шийдвэрээр хийгдсэн АНУ-ын Засгийн газрын “Их тамгыг” анх удаагаа генерал Жорж Вашингтоны гарын үсэг зурсан Англитай байгуулсан олзлогсдыг солилцох болон тэдний хорих  нөхцөлийг сайжруулах гэрээнд даржээ. Төрийн Их тамга хоёр дардастай байсан ба сүлдтэй хэсгээр нь Америкийн төрийн чухал шийдвэрүүдийг батлан дардаг байв. Улс орны бат бэхийг бэлгэдсэн пирамидтай дардсыг нь тамга болгон хэрэглэдэггүй бөгөөд түүнийг 1935 онд Франклин Рузвельтын шийдвэрээр нэг долларын дэвсгэртэд ашиглажээ.

1859.09.16. Төв ба Өмнөд Африкийн нутаг дэвсгэрийг судлах явцдаа Шотландын даяанч, жуулчин Давид Ливингстон Ньяса нуурыг нээсэн байна. Ливингстон Африк судлалд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд тэрээр Нгами (1849) нуурыг анх нээж, Өмнөд Африкийг баруунаас зүүн хүртэл анх (1853-1856) гатлаг Замбези мөрний сав газрын ихэнх нутгийг судлан дэлхийн томоохон хүрхрээ Викторияг   (1855) нээж, Танганьика  нуурын өмнөд ба баруун эргийг (1867-1871) судлан, Бангвеулу нуурыг нээсэн байлаа. Тэр нуурын хойд хэсгийг судлаад тэр нь Нил мөрөнтэй холбоотойг тогтоосон хүн ажээ.  Ливингстоны нээлтүүд эдийн засгийн хувьд ч чухал болсон юм. Түүний нээсэн зарим газрууд даянчлалын болон эдийн засгийн, хүн амын оршин суултын  гол цэгүүд нь болсон юм. Хөдөлмөрч хүмүүст нь эрдэнэ шиш, маалинга, сахрын нишинги тариалахад нь ихээхэн тус болсон байлаа. Ливингстоны тодорхойлсноор Шире голын сав газар колонистуудын сууршин суухад хамгийн тохиромжтой нутаг нь байв. Тэрээр Африкийн судалгаагаа явуулахын тулд 50 мянга гаруй км замыг туулсан ба хар арьстнуудын эрхийн хамгаалахын төлөө анхлан тэмцэгч нь болсон юм. Түүний нэрээр Маливид Ливингстон (Марамба) хот ба Конго мөрний доод урсгалын хүрхрээнүүд нэрлэгджээ.

Эх сурвалж www.zms.mn