Б.ОД

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс энэ сарын сарын 7, 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторт 350 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Батлагдсан 310 тохиолдлоос 296 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 14 хүний наймынх нь биеийн байдал хөнгөн,  зургаа нь хүндэвтэр байна. Харин Хонгконгоос  өчигдөр ирсэн 261 зорчигчийн  шинжилгээний хариуг маргааш танилцуулах юм.

 Эх сурвалж:www.polit.mn