С.САРУУЛ

EBarimt системээр дамжуулж 1072 хувьцааны ногдол ашгаа хүүхдэдээ авах боломжтой боллоо. Таны хүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн болон ebarimt.mn сайтад хандан шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автоматаар холбогдоно.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтээ илгээснээр ногдол ашгаа авах боломжтой болно.

-www.ebarimt.mn вэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Хэрэв та www.ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнд нэвтрэх код, нууц үгээ мартсан бол ebarimt-д бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, шинээр авах боломжтой.

-Өөрийн ebarimt-ийн аккаунтаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өөрт ноогдох хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Иймээс www.ebarimt.mn вэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой.

-Таны ebarimt-д “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах санал, асуулга ирэхгүй бол дараах шалтгаантай.

Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлсэн иргэд

Гадаадын иргэн

2 болон түүнээс дээш аккаунттай иргэд

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь дутуу аккаунттай иргэд

Капитал банк сонгосон иргэд

Регистрийн дугаараа буруу бүртгүүлсэн иргэд

- Гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа ebarimt  сайтаар хандаж хүсэлт гаргах боломжтой.

- 18-аас доош насны иргэн бол www.ebarimt.mn cайтад хандаж шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автомаар холбогдох бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах асуулгыг баталгаажуулснаар  ногдол ашгаа хүлээн авна.

Эх сурвалж: www.polit.mn