Т.САЙХАН

2020 оны наймдугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл өглөөний 07:00 цагт Д.Сүхбаатарын талбайд  иргэдийн дунд дасгал зохион байгуулагдахаар болжээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн үүрэг болгосны дагуу "COVID-19" халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэн нийт иргэдийн дархлааг дэмжиж сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn