Б.ОД
Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойд зориулан Оросын шинжлэх ухаан соёлын төвд ирэх сарын 2-ны 09:00 цагт “Дэлхийн II дайны төгсгөл:Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал цахим хэлбэрээр болно. Мөн Аугаа их эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмний Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн түүхэн тусламж, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах зорилгоор урьд өмнө нь нийтэд огт дэлгэж байгаагүй архивын хосгүй үнэт, нэн ховор үнэт баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримт, дүрс бичлэг, эд өлгийн үзмэрүүдийг эх хувиар нь дэлгэсэн цогц үзэсгэлэнг Оросын шинжлэх ухаан соёлын төвд (РЦНК) зохион байгуулах юм. Энэ цогц үзэсгэлэнг цахимжуулан дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай "Россотрудничество" агентлагийн Оросын шинжлэх ухаан, соёлын 74 төвтэй улсад дэлгэн үзүүлэх юм байна. Эрдэм шинжилгээний хурлыг ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгуулах юм.
Эх сурвалж:www.polit.mn