Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс энэ сарын 21-ний  байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3,541 иргэний өргөдлийг хүлээж авчээ. Өргөдөл гаргасан иргэдийн таван хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, таван хувийг 0-18 насны хүүхэд,  гурван хувийг жирэмсэн эх, таван  хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд,  нэг хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 68 хувийг нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна. Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс нь иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр авч байна. ЭСЯ-наас гаргасан “нутаг буцах өргөдөл гаргасан иргэдийн жагсаалт”-д таны нэр бүртгэгдсэн, мөн анхны өргөдөлд дурдсан шалтгаан, нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тохиолдолд иргэд  дахин өргөдөл ирүүлэх шаардлагагүй. БНСУ-аас нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдийн нэрсийн жагсаалтыг “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас харах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn