С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. /2020.07.21/хийлээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Долдугаар сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 713 иргэнийг татан авлаа. Өнөөдрийн байдлаар 3042 иргэн ажиглалтад байна. Ажиглалтад 211 хүүхэд байна. Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад буй 1239 иргэнд 125 өрхийн эмч мэргэжилтнүүд хяналт тавьж байгаа юм. Завхан, Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий аймагт иргэд гэрийн тусгаарлалтад байна” гэлээ.

 2020 оны долдугаар сарын 20-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Covid-19 эрчимтэй тархаж буй улс орнууд иргэддээ эмчилж, давтан шинжилгээ хийхэд коронавирус илрэхгүй болсон тохиолдол байна. Мөн тодорхой хэдэн долоо хоногийн дараа covid-19 давтан шинжилгээгээр гарч байгаа тохиолдол ч байна. Эдгэрсэн хүмүүсийг гурван хоногийн дараа  эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй байвал ард иргэдийн дунд гаргаж байгаа. Харин манай улс бол өвчлөөд эдгэсэн иргэдэд гурван удаагийн шинжилгээ хийж,  хүмүүсийг сувиллын ажиглалтад 14 хоног гаргаж байгаа. Ингэхдээ хоёр удаа лабораторийн шинжилгээ хийж байна.

Манай улсад нийт бүртгэгдсэн халдвараас 213 нь эдгэрсэн. Эдгээр хүмүүсээс 22-23 хүний шинжилгээнд вирус дахин илэрсэн. Бид дотооддоо халдвар тараагаагүй байгаа тул бусад улс орнуудыг бодвол өвөрмөц арга хэмжээ авч байна. Халдваргүй болтол нь бид ажиглаж байгаа. Иймээс халдвартай хүн ард иргэдийн дунд гараад халдвар тараах бий гэж санаа зовох хэрэггүй” гэв.

Дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдал

АНУ

Долдугаар сарын 20-ны өдөр АНУ-д 63,200 гаруй тохиолдол, 498 нас баралт нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 3,761,000 гаруйд хүрсэн бөгөөд 141,000 гаруй хүн эндээд байна.

Бразил

Бразил улсад өмнөх өдрүүдээс шинэ халдварын тоо харьцагуй буурч байна. Өчигдрийн хувьд 20,200 гаруй шинэ тохиолдол, 632 нас баралт шинээр бүртгэгджээ. Бразилд нийт халдвар авсан хүний тоо 2,118,000 гаруй байгаагаас 1.4 сая хүн эдгэрсэн байна.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр шинээр 40,400 гаруй хүн халдвар авч, нийт халдварын тохиолдол 1,118,000 гаруй болжээ. Энэтхэгт халдвар авсан хүмүүсээс 27,000 гаруй нь эндээд байгаа юм.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 419 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдгээрийн 231 нь Канто бүсэд бүртгэгдсэн байна.

Австрали

Австралийн холбооны улс өнгөрсөн 24 цагийн хугацаанд 57,000 гаруй сорьцод шинжилгээ хийж, 296 тохиолдлын илрүүлэн бүртгэжээ. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 275 нь Виктория мужид дангаараа бүртгэлтэй байна.

БНСУ

Солонгос улсад өчигдөр 45 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 20 нь дотоодын халдвар бөгөөд Сөүл хотод 18 нь бүртгэгдсэн байна. Харин гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлуудын хувьд, Ирак улсад хөдөлмөр эрхэлж байсан солонгосын иргэд эх орондоо буцаж очсоноос илэрсэн байна. Мөн АНУ, Филиппин, Казахстан улсаас хэд хэдэн тохиолдол зөөвөрлөгдсөн гэж бүртгэжээ.

БНХАУ

БНХАУ-ын эх газарт өчигдөр шинээр 11 тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн 8 нь тус улсын Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт бүртгэгдсэн дотоодынх нь халдвар байсан бол 3 нь гаднаас зөөвөрлөгджээ. Долдугаар сарын 15-ны өдрөөс хойш Шинжаан Уйгурын бүс нутагт коронавирусийн 47 тохиолдол батлагдаад байна.

Хонг Конг

 Хонг Конгт өчигдөр 73 хүн шинээр халдвар авжээ. Шинэ тохиолдлуудын 66 нь хүн амын дундах халдвар байсан аж.Тус бүс нутагт сүүлийн үед халдвар тууштай нэмэгдсээр байгаа тул төрийн албан хаагчдыг гэрээсээ горимд шилжүүлсэн. Түүнээс гадна танхимын хичээлүүдийг наймдугаар сарын дунд үе хүртэл хаахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn