Б.Туул
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь тус эмнэлгийн захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан, сонирхсон иргэнийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Тавигдах шаардлагыг нь сонирхвол, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу эмнэлгийн Захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтанд оролцох иргэн дараах шаардлагыг хангасан байна гэжээ. Мөн эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан, эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх ёстой гэсэн байна. Тэр дундаа Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн, эрүүл мэндийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан, Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй, улс төрийн намын гишүүн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй байх ёстой гэжээ. Бүртгэл болон бүрдүүлэх бичиг баримтын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Хулан. Холбоо барих утас:99074782-оос тодруулах боломжтой.
Эх сурвалж: www.polit.mn