С.САРУУЛ
С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г. Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт Төв аймгийн шүүхэд эхэлсэн. Тэгвэл шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралд С.Зориг агсны гэргий Б.Булган өмгөөлөгчтэйгээ оролцож байгаа юм.
Эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг шүүж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn